Хөх хотын үндсэн байдал

Хөх хот бол ӨМӨЗО-ны төв, ӨЗО-ны улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, банк санхүүгийн төв болно. Байлдаант улсын үеийн Юньжүн жюнь, умард Вэй улсын үеийн Шэнлэ, Юань улсын үеийн Фэнжөү, Мин улсын үед Алтан хаан Хөх хотыг байгуулж, Чин улсын үед Сүйюань, Дундад иргэн улсын үед Сүйюань муж, 1949 онд энх тайвнаар чөлөөлөгдөж, 1954 онд Монгол Сүйюанийг нийлүүлж, Хөх хот нэрийг сэргээж, ӨМӨЗО-ны төв болгов.
дэлгэрэнгүй

Хөх хотын хөгжилд нүүрлэж байгаа боломж

Нэг нь төрийн шинэ ээлжийн баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх төсөл бүх талаар хэрэгжиж эхлээд байна. Хоёр нь засгийн газраас Хөх хот, Бугат, Ордос хотоор гол болгосон ӨЗО-ны баруун биеийн эдийн засгийн бүсийн интеграцийг бүх талаар ахиулж, Хатангол дагуугийн эдийн засгийн зурвасыг бий болгох хөгжлийн стратегийг дурдан хэрэгжүүлж байна.
дэлгэрэнгүй

Төв хот бүтээн байгуулах өрнөлт болж байна

2011 оноос хойш, иргэдийн амьжиргаад дээд хэмжээгээр анхаарал хандуулж, хүн төвтэй, тав тухтай оршин суудаг төв хот бүтээн байгуулах зарчмын дагуу, төв хотын бүтээн байгуулалтын ажил тасралтгүй шинэ өрнөлт өрнөж байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГ ХООРОНД ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг хотноо 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хонконгийн Аюулгүй байдлын сайд, ноён Лай Тунг-квок нар гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ ЦАЙ ВЭНЬРУЙД КОНСУЛЫН ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суух Ерөнхий консул Цай Вэньруйд Консулын Экзекватур гардуулав.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ АРДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН БАЙНГЫН ЗӨВЛӨЛДӨХ АЖЛЫН ХЭСГИЙН III ХУРАЛДААН БОЛОВ

Монгол Улсын Гадаад хэргийн яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн III хуралдаан 2016 оны 4 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай болов. Хуралдаанд Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Юнь Гуанжун нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.
дэлгэрэнгүй

Like us

Зар сурталчилгаа