БНХАУ-ААС МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН-ҮҮД СУМАНД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ ЦАЙ ВЭНЬРУЙД КОНСУЛЫН ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд суманд суух Ерөнхий консул Цай Вэньруйд Консулын Экзекватур гардуулав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн харилцаа амжилттай хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, бүхий л салбарын хамтын ажиллагаа идэвхижиж байгааг дурдаад, Ерөнхий консул Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.

Like us

Зар сурталчилгаа