ӨВӨРМОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН БАЙГУУЛЛАГААС МАНАЙД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХАНДИВЛАВ

Эрүүл мэндийн яаманд Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Сөрөг даралтат түргэн тусламжийн автомашин” хүлээлгэн өглөө.

Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан машиныг ЭМЯ-нд гардуулсан байна.

Сөрөг даралт нь машин доторх агаарыг нарийн шүүлтүүрээр шүүх ба халдвартай хүнээс гарах нарийн ширхэгт бичил организмыг халдваргүйжүүлсний дараа машинаас үлээн гаргадаг дэвшилтэд технологи юм. Ингэснээр хүнд халдвар дамжихаас сэргийлэх давуу талтай.

Сөрөг даралтат түргэн тусламжийн машин нь агаарын даралтыг гадаах агаарын даралтаас бага байлгаж, зөвхөн гаднаас агаар нэвтрэн ордог. Уг машин дотор эмнэлгийн яаралтай анхны тусламжийн багаж тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Үүнд AII6000S брендийн амьсгалын аппарат, Aricon брендийн зүрхны цахилгаан бичлэгийн 12 сувагтай аппарат, дефибриллятор, хяналтын дэлгэц зэрэг зүйлс багтжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://newswire.mn/n/67329