ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР ХИЛИЙН ДӨВРӨН БООМТОД МАРГААШНААС АЖИЛЛАНА

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.

Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас “Ковид-19” цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.

Экспортыг нэмэгдүүлэх, нэвтрэн өнгөрөх чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр БНХАУ-ын талтай тохиролцсон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалсан Ажлын хэсэг маргаашнаас жилийн дөрвөн боомтод ажиллах юм байна.

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг:

Санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 130 сая ам.доллар нийлүүлсэн. Энэ дөрөвдүгээр сард багтаан 150 сая ам.доллар нийлүүлнэ. Мөн өнөөдрийн байдлаар Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсэд 4,6 сая тонн нүүрс байна. Тусдаа гарц нээж, нэг сарын дотор экспортлох боломжтой гэв

Мэдээллийн эх сурвалж: https://www.livetv.mn/p/281970