Хөх хотын тухай

Өвөр Монгол орон дахь Хөх хотын нутаг
Улс орон Хятад
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог Хөх хот
Хошуу, шянь (9) 4 дүүрэг, 4 шянь, 1 хошуу
Захирг. байр Шиньчэн дүүрэгт байдаг
Газар нутаг 17,224 км²
Газрын байц д.т.д. 1065 м
Хүн ам (тоол.) 2010 онд 2,866,615 хүн
Нягт сийрэг 170 хүн/км²
Ард түмэн 87.2% - хятад, 10.0% - монгол
Нутгийн олон Хөх хотынхон
1580 он Анхны суурин үүссэн
Намын дарга Чинь И
Цагийн бүс Чунчингийн цаг (ГЦ+8)
Утасны дуг. +86 471
Шуудан-дугаар 010000
Тээврийн хэрэгслийн улсын дугаар 蒙A
Цахим хуудас Hohhot.gov.cn (хятадаар)
(монголоор, англиар)

Хөх хот (худам монголоорkökeqota, хөхэхота; хятадаар 呼和浩特 - hūhéhàotè) — БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы төв, аймгийн энтэй хот. Тус хотыг 1580 онд Түмэдийн Алтан хан байгуулсан юм. Соёлын баялаг уламжлалтай Хөх хот түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай бөгөөд Өвөр Монгол дахь жуулчдын цуваа тасрахгүй газруудын нэг юм. 1952 онд Улаан хотын оронд Өвөр Монголын засаг захиргааны төв болсон.

 


 

Засаг захиргааны хуваарь

# Нэр хятад англи хүн ам (2010)
дүүрэг (Хятадад монголоор тойрог, хятадаар 区 ) —
1 Хуйминь дүүрэг
(«Хотон ардын дүүрэг»)
回民区 Huimin District 394,555
2 Шиньчэн дүүрэг
(«Шинэ хот дүүрэг»)
新城区 Xincheng District 567,255
3 Юйчуань дүүрэг 玉泉区 Yuquan District 383,365
4 Сайхан дүүрэг 赛罕区 Saihan District 567,255
шянь (хятадаар 县 хiàn) —
5 Тогтох шянь 托克托县 Togtoh County 200,840
6 Үчуань шянь 武川县 Wuchuan County 108,726
8 Хорингэр шянь 和林格尔县 Horinger County 169,856
7 Чиншуйхө шянь 清水河县 Qingshuihe County 93,887
хошуу (хятадаар 旗 ) —
9 Түмэд зүүн хошуу 土默特左旗 Tumed Left Banner 312,532

 

Ард түмэн

2000 оны хүн амын тооллогын дүнгээр:

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 2,115,888 88.4%
Монгол үндэстэн 204,846 8.6%
Хотон хятад 38,417 1.6%
Манж үндэстэн 26,439 1.1%
бус ард түмэн 7,305 0.3%
Бүгд 2,392,895 100.0%

Like us

Зар сурталчилгаа