ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол анд нар аа,

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын хамт олны өмнөөс болон хувиасаа Та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Манай хамт олон ЕКГ-ын эрхэм зорилго болох Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөх; Хөх хотод ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах; консул, нотариат, иргэний бүртгэлийн чанартай үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэхийн төлөө шамдан ажиллаж ирлээ.

ЕКГ-ын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх консул, нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээ, хоёр талын харилцаа, гадаадад суугаа монгол иргэдийн эрх, ашиг сонирхолтой холбоотойгоор УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомжууд, эх орны талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, гадаад иргэдийн талаарх БНХАУ-ын хууль тогтоомжийн тухай холбогдох мэдээлэл өгч, санал хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусгаж ажиллах үүднээс бид энэхүү веб хуудсаа Монгол Улсын иргэн Танд зориулан  ажиллуулж байна.

Та бүхэнтэй хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.


Хүндэтгэсэн,
Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа
Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ

 

Like us

Зар сурталчилгаа