Итгэмжлэл, нотариат

2022-11-17


ИТГЭМЖЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ БОЛГОЖ БУЙ ТУХАЙ

Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэлийг цахимаар үйлдэх туршилт хийгдэж байна. Үүний тулд иргэн дараах https://e.notary.mn/consul/login сайт руу нэвтэрч өөрийн нэр дээр хаяг нээж бүртгүүлснээр цахим-нотариатаар үйлчилгээ авах эрх үүснэ. Бүртгүүлэхдээ e-mail хаягтай байх шаардлагатай бөгөөд гар утаснаас хандах боломжтой.

 Анхаарах зүйлс:

- Төлөөлөгч ӨМӨЗО-д оршин суугаа хаягаа "криллээр" галиглан бүрэн гүйцэт бөглөх

- Хавсралт хэсэгт иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбаруудыг зайлшгүй хавсаргана

- Бөглөж дуусаад "Хянуулах" товчийг дарснаар ЕКГ-руу урьдчилан илгээж, хянан баталгаажуулна

- ЕКГ-аас "QR код"-той зөвшөөрсөн /баталгаажуулсан/ хувилбар очсоны дараа "ХЭВЛЭЖ" өөрийн биеэр авч ирэх, эсвэл шуудангаар ирүүлэх.

 Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа бичиг баримтаа "ХЭВЛЭЖ" ирэх хэвлэж ирэх.

Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлж байхыг анхаарна уу. Биеийн байцаалтаа хэвлэж хавсаргаагүй, төлбөрийн баримт хамт ирүүлээгүй тохиолдолд итгэмжлэл явуулах боломжгүй.

 Итгэмжлэл, нотариат үйлдэхэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Илгээгч болон хүлээн авагчийн хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс төлөөлж итгэмжлэл бичихэд хүүхдийн төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний хуулбар
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Итгэмжлэл илгээгч ӨМӨЗО-д оршин суугаа хаягаа кирилл үсгээр галиглаж бичих, илгээгч гарын үсгээ зурсан байх 
  • Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 1 сараас 3 жил хүртэл байна. Хүчинтэй хугацаа заагаагүй бол олгосон өдрөөс хойш 1 жилийн дотор хүчин төгөлдөр гэж үзнэ.
  • Итгэмжлэл хүлээн авагч ГХЯ-ны Консулын газраас өөрийн биеэр бичиг баримтаа үзүүлэн итгэмжлэлээ хүлээн авна.
  • ЭСЯ итгэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 1-2 өдрийн дотор ГХЯ-нд цахимаар хүргүүлнэ.

Дээрх материалыг бүрдүүлж ЕКГ-т өөрийн биеэр ирэх эсвэл шуудангаар ирүүлэх тохиолдолд холбоо барих утасны дугаарыг заавал бичих, шаардлагатай тохиолдолд итгэмжлэлтэй холбоотой асуудлаар ЕКГ-аас холбогдоно.

Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр ирж хийлгэх шаардлагатай. 

1. Байр, орон сууц, хашаа байшин, газар "худалдах" тохиолдолд

2. Хадгаламж захиран зарцуулах, дансны "гүйлгээ хийх, зарлага гаргах" тохиолдолд

3. Гарын үсгийн баталгаа зэрэг болно.