images

ГАШУУНСУХАЙТЫН ОЛОН УЛСЫН БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ IV САРД ЭХЭЛНЭ

Мэдээ, мэдээлэл

2023-02-28

235

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нүүрсний экспортыг төмөр зам, авто тээвэр, мөн чингэлгийн, автомат AGV тээврийн гэсэн 4 төрлөөр терминалыг ангилж, 4 гарцаар хийж буй талаар мэдээлсэн. Биржээр худалдсан нүүрсийг чингэлэг тээврийн терминалаар экспортлохоор журамд тусгаж, 4 гарцын нэгийг цахим худалдаанд зориулан тусгайлан гаргаж буй аж.

Х.Булгантуяа хэлэхдээ “Нүүрсний экспортын 50-60 хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтыг 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, олон улсын боомт болгох саналыг импортлогч болон тээврийн компаниудаас гаргаж ирсэн. Үүнийг бид БНХАУ-ын талд мөн албан ёсоор тавьсан. Үүнд Монгол Улсын тал шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэй гэсэн хариу өгч, уг боомтыг олон улсын жишигт нийцүүлэх дээр хоёр тал санал нэгдэж байна.

Тодруулбал, Гашуунсухайт боомтыг олон улсын болгох ерөнхий төлөвлөлт, бэлтгэл ажлыг ханган, хөрөнгө оруулалт, төсөв санхүүжилтийг шийдсэн. Гэвч үйл ажиллагаа ковидын үеэр хойшлогдоод байсан юм. Одоо газар шорооноос эхлээд бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сараас эхлүүлж, 2023 оны эцэс гэхэд дуусгана. Ингэснээр экспортын гарцууд нэмэгдэж, ухаалаг болгох, хамгийн наад зах нь боомт дээр нүүрсээ гаргах гэж дугаарласаар байгаа, хонодог байдлыг эцэслэнэ" гэв.

Мэдээллийн эх сурвалж: https://news.mn/r/2629746/


тагууд: мэдээ