images

АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНДЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ СЭРГЭЭНЭ

Мэдээ, мэдээлэл

2023-05-02

346

/2023.05.02/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны тавдугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийж байна.

 

Ажлын айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган-тай 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Айлчлалаар:

 

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хятадын зах зээлд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх,

1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус тус эрчимжүүлэх,

Монгол, Хятадын хилийн боомтын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах асуудлыг урагшлуулах,

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад аялах хятад жуулчдыг татах,

Хоёр улсын хоорондын галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд сэргээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх,

Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төвийг байгуулах асуудлаар хоёр талын судалгааны багийг 2023 оны 5, 6 дугаар сард Бээжин, Улаанбаатар хотноо ажиллуулах,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцсон “Ерөнхийлөгч нарын нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв” болон “Үндэсний урлагийн их театр” байгуулах төслийн ТЭЗҮ боловсруулах багийг 2023 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод ажиллуулах,

Шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мэдээллийн эх сурвалж: https://mpress.mn/p/1000047


тагууд: мэдээ