images

“Шинэ залуу боловсон хүчин -Эх орны хөгжилд” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Мэдээ, мэдээлэл

2024-04-09

413

     Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас Өвөр Монгол дахь Монгол Оюутны холбоотой хамтран оюутнуудын дунд “Шинэ залуу боловсон хүчин -Эх орны хөгжилд” сэдэвт  эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.

   Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил оюутан залуусыг хүлээн авч уулзан шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг гардуулж талархал илэрхийлэн  нийт оюутнуудад  эрдэм, мэдлэгийн их үйлсэд нь амжилт хүслээ.

 

Тэргүүн байр: Уламбаяр Болоршагай

 Өвөр Монголын Багшийн Их Сургууль 1-р курсын оюутан

 

Дэд байр: Оюунсайханы Анужин

 Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль 2-р курсын оюутан

 

Гутгаар байр: Батжаргалын Номин

Өвөр Монголын Багшийн Их Сургууль  1-р курсын оюутан

 

 

 


тагууд: мэдээ