images

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Мэдээ, мэдээлэл

2024-10-23

142

                СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг оюутнууд өөрийн дансандаа үл таних Хятад иргэдээс их хэмжээний мөнгөн гүйлгээ авч, Монгол Улсын нэр бүхий иргэд рүү шилжүүлснээс үүдэн Хятадын хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, дансаа царцаах, хаалгах, цаашлаад цахим гэмт хэргийн хохирогч болох асуудал сүүлийн үед нилээдгүй гарч байна. 

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д суралцаж буй оюутан сурагчид болон иргэд, аж ахуйн нэгжүүд нь мөнгөн тэмдэгтийн улс хоорондын гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой хандаж өөрийгөө болон бусдыг цахим гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.

 

           

    

МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-Ы ХӨХХОТОД СУУГАА     

           ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР