МИАТ ТӨХК ХӨХХОТ чиглэлд ирэх сарын 6-наас эхлэн шууд нислэг үйлдэнэ
Монгол Улсын Үндэсний Агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххот чиглэлд 2025 оны зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн долоо хоног бурийн Лхагва, Баасан, Ням гарагт тогтмол хуваарийн дагуу шууд нислэг үйлдэхээр боллоо.
Хөххот чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон тийзийн мэдээллийг МИАТ ТӨХК-ийн албан ёсны вэбсайт, фейсбүүк хуудас, мэдээлэл лавлагааны 11-333-999 дугаар, тасалбар түгээврийн төвүүд, болон Зорчигчийн тийз борлуулагч агентуудаас авах боломжтой.
Эх сурвалж: МИАТ ТӨХК