images

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ V/25-НД НЭЭГДСЭНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 2 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛООД БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-09-14

137

Шивээхүрэн-Сэхэ боомтоор өдөрт 270 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж байна

Шивээхүрэн-Сэхэ боомт тавдугаар сарын 25-нд нээгдсэнээс хойш Монгол Улс хоёр сая тонн нүүрс экспортлоод байгааг “SXCoal” мэдээллээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын зэрэглэлтэй Шивээхүрэн боомт хагас жил гаруй хугацаанд хаагдаад эргэн нээгдээд байна. Боомт нээгдсэнээс хойш нүүрс тээврийн жолооч нар автомашинаасаа буух шаардлагагүйгээр зөвхөн чингэлэг солилцох замаар тээвэрлэлт хийж байгаа юм.

 

Есдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тус боомтоор 2.1 сая тонн нүүрс экспортлоод байна. Боомт эргэн нээгдэхэд өдөрт 55 автомашинаар нүүрс тээвэрлэж байсан бол одоо 270 болж өсжээ.

Оны эхний найман сард Монгол Улс 14.9 сая тонн нүүрс экспортлоод буй. Экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн бол экспортын дүн 200 хувиар буюу гурав дахин өсөөд байгаа юм. Үүний 91 хувь буюу 13.5 сая тонныг нь БНХАУ-д экспортолжээ.

 

Нийт экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Гашуунсухайт боомтыг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбосон төмөр зам ашиглалтад ороод байна. Төмөр замаар жилдээ 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо гаргаад байгаа юм. Цаашлаад Гашуунсухайтыг Ганцмодтой төмөр замаар холбох ажил үргэлжилж байна.

 

Түүнчлэн Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын төмөр замтай холбох ажлыг тухайн бүсэд олборлолт хийж буй компаниуд санхүүжүүлэн ажиллаж байгааг “Өсөх зоос” компанийн Ерөнхий захирал мэдээлж байв.

Мэдээллийн эх сурвалж: https://bloombergtv.mn/news/gc1z1