images

МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ВИЗ

Мэдээ, мэдээлэл

2022-11-16

203

Монгол улс 2021 оны 10 дугаар сары 01-ний өдрөөс эхлэн Монгол улсын цахим визийн www.evisa.mn системийг /Electronic Visa Application System/   нэвтрүүлэн ашигласан бөгөөд 2022 оноос БНХАУ-ын иргэд визийг цахимаар мэдүүлэх боломжтой болсон.

Цахим визийн системд нэвтэрснээр Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд зорчих Хятад улсын иргэд дараах 3 ангиллын визийг цахимаар мэдүүлж болно. Үүнд:

-           Аялал жуулчлалын K2;

-           Соёл урлаг, спортын  тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд олгох К4;

-           Дамжин өнгөрөх К6 /10 хүртэлх хоногийн хугацаанд зорчих/

Ингэснээр Монгол Улсын цахим виз мэдүүлэгч өөрт ойр байрлах Монгол  Улсын Дипломат төлөөлөгчийн газарч хандан паспорт болон бусад эх материалыг өөрийн биеэр авч очих шаардлагагүй болж, визээ цахимаар буюу өөрийн цахим шуудангаар дамжуулан 72 цагийн дотор хүлээн авах  боломжтой болж байгаа юм.


тагууд: мэдээ