images

ЗҮҮНБАЯН-ХАНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Мэдээ, мэдээлэл

2022-11-24

170

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг өнөөдөр нээнэ.

Энэ оны гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын дотор ийнхүү бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлж буй юм.

Уг зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна. Энэ төмөр зам нь Монгол Улсын анхны гуравласан төмөр замын уулзвар болохоороо онцлогтой.

Мэдээллийн эх сурвалж: https://gogo.mn/r/q6dev


тагууд: мэдээ