images

Ж.ГАНБААТАР: 2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 15-НААС НҮҮРСЭЭ БИРЖЭЭР АРИЛЖААЛНА

Мэдээ, мэдээлэл

2022-12-19

190

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нүүрсийг цахим биржээр арилжаалах талаар мэдээлэл хийлээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: "Биржээр эхний ээлжид нүүрс, зэс болон төмрийн хүдрийг зарна гэж төлөвлөж байна. Төрийн байгууллагууд заавал оролцоно. Хувийн хэвшлийн компаниуд хүслээрээ оролцож, нүүрсээ биржээр арилжаалах боломжтой. Зөв хөдөлж, зөв зохион байгуулж явбал болох асуудал гэж харж байгаа. Эхний ээлжид ямар ч байсан 5,6 сар гэхэд нийт нүүрсний 30 хувийг гаргана гэсэн зорилго тавьж байна. Ирэх оны хоёрдугаар сарын 15-наас нүүрсээ биржээр арилжаалж эхэлнэ" гэв.

 Мэдээллийн эх сурвалж: https://zogii.mn/post/7564888


тагууд: мэдээ