images

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН ЧИГЛЭЛД ӨДӨРТ АВТОБУС ДОЛООН УДАА ЯВНА

Мэдээ, мэдээлэл

2023-01-06

240

Нэгдүгээр сарын 8-ны өдөр Замын-Үүд-Эрээний хилийг нээж байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчих автобустай холбоотой мэдээллийг гаргалаа.

Тодруулбал, улс хооронд зорчих автобусны билетийг зөвхөн онлайнаар захиалах бөгөөд иргэд eticket.transdep.mn хаягаар хандаж, онлайн тасалбараа захиалах ёстой юм.

Замын-Үүд-Эрээний автобус өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагт тээвэрлэлтийг гүйцэтгэх аж. Үнэ тарифын хувьд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12,500 төгрөгөөр зорчих аж.

Хилээр эхний ээлжид 300 зорчигчийг нэвтрүүлэх бөгөөд Монголоос Эрээнийг зорьж буй иргэд сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR-ын шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой юм. Тус хариугаа хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ тогтмол биедээ авж явах ёстойг бөгөөд PCR-ын сөрөг хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцаах аж.

Мэдээллийн эх сурвалж: https://eguur.mn/394201/


тагууд: мэдээ