images

ЗАМЫН-ҮҮДЭЭР БНХАУ-ЫН 103 ИРГЭН ОРЖ ИРЖЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-01-11

209

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Хилээр зорчигчид 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан байх шаардлагатай. Гэвч Хятадын талаас орж ирэх зорчигчид  шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулжээ. Хил нээгдсэн өдрөөс хойш Монгол Улсын 246 иргэн, БНХАУ-ын 103 иргэн Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн байна.

Хилээр нэвтэрч буй зорчигчдын урсгалын талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нээгээд, өнөөдрийн байдлаар гурав хонож байгаа. Энэ сарын 8-10–ны өдөр Монгол Улсын 246 иргэн, БНХАУ-ын 103 иргэн Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн. Харин Монгол Улсын 636 иргэн, БНХАУ-ын 223 иргэн Замын-Үүд хилийн боомтоор гарсан байна” гэсэн хариуг өглөө.

Хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тухайд наймаас доош хүний суудалтай байх бөгөөд өдөрт 20 ширхэг тээврийн хэрэгсэл байхаар зохицуулжээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлж ажиллах юм байна. Анхаарах зүйл нь Хятад талын түншээр дамжуулан тээврийн хэрэгслийн мэдээллээ Хятадын гаальд урьдчилан бүртгүүлж, “Худалдааны товчоо”-ны баталгаа гаргуулсан байх шаардлагатай юм байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.arslan.mn/social/news/643979.shtml


тагууд: мэдээ