Гэрлэлтийн бүртгэл
2022-11-17
Гэрлэлт бүртгэл
Монгол Улсын иргэн гэрлэлтээ ЕКГ-т батлуулахад доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Иргэний үнэмлэхний хуулбар /хугацаа дуусаагүй байх/
- Гэрлээгүй, өмнөх гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ-ын лавлагаа. ТҮЦ машин болон Е-mongolia гийн лавлагаа байж болно.
- Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл /эхнэр, нөхөр болох иргэн тус тусдаа бичиж огноо, гарын үсэг зурсан байх/
- Эхнэрийн талын гэрч болон нөхрийн талын гэрчийн тус тусын өргөдөл /овог нэр бүтэн бичих, регистрийн дугаар тусгасан байх/
- Гэрлэснийг бүртгэх анкет, огноо, гарын үсэг зурсан байх
- Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа нэг маягт бөглүүлэх
БНХАУ болон бусад гадаадын иргэний бүрдүүлэх материал:
- Гадаад паспортын хуулбар эсвэл жолооны үнэмлэхний хуулбар /төрсөн огноо бичигдсэн байх/
- Тухайн улсын холбогдох байгууллагаас өгсөн гэр бүл болсныг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
- эсвэл тухай иргэн өөрийн улсдаа гэрлээгүйг нотлох бичиг /эх хувь/ /Тухайн улсын хэлнээс Монгол хэлрүү орчуулсан байх/
- Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн эх хэл дээрээ бичсэн өргөдөл /Монгол хэл дээрх албан бус орчуулгын хамт, орчуулгын маягт хавсаргав/
- Гэрлэлтийн гэрчийн өргөдөл, гадаадын иргэн гэрч болох тохиолдолд монгол хэл дээрх албан бус орчуулга /төрсөн огноо тусгасан байх/
- Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэний шинжилгээ/ эхнэр, нөхөр дундаа 1 маягт бөглүүлэх
Гэрлэлтээ бүртгүүлэхэд гэрлэх хос өөрийн биеэр ЕКГ-т ирж бүртгүүлэх шаардлагатай. Гэрлэлтийн гэрч нь 18 нас хүрсэн байх ба гэрчээр байлцах.
Жич: Гэрлэлтийг Монгол Улсад бүртгүүлэх тохиолдолд Харьяа дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.