Төрсний бүртгэл
2026-10-09
БНХАУ-д байнга бол түр оршин суугаа Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын харьяат бол тухайн улсын иргэншлийг аваагүй гэсэн нотолгоог заавал авч ирнэ.
Хүүхдийн төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
- Эцэг, эхийн өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн БНХАУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол (эцэг, эх тус тусдаа өргөдөл гаргана. Өргөдөлд эцэг, эхийн хэнээр нь овоглох талаар заавал дурьдаж, гадаадын иргэний өөрийн эх хэл дээр бичсэн өргөдлийн албан ёсны орчуулгыг хавсаргах)
- Төрсний гэрчилгээ авах өргөдлийн маягтыг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар
- Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар, албан ёсны орчуулгын хамт)
- Хүүхэд БНХАУ-д төрснийг гэрчлэх бичиг баримтын хуулбар түүний орчуулга. (Орчуулгыг эх хувиар хавсаргана)