Нас барсны бүртгэл

2026-01-30


НАС БАРСНЫ БҮРТГЭЛ

Тус ЕКГ нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээг нэг удаа олгоно.  Үүнд: 

  • - Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, тодорхойлолт (монгол хэл дээрх орчуулгын хамт), 
  • - Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар 
  • - Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт 
  • - Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар