“A1-1” ангиллын визийг албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэс

2022-11-16


Дипломат, албан ангилалын визийг дараахь гадаадын иргэнд олгоно.

“A1-1” ангиллын визийг албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд;

“A2” ангиллын визийг гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд;

“A2-1” ангиллын визийг гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээдэд;

“А3” ангиллын визийг Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд;

“A3-1” ангиллын визийг Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Хөрөнгө оруулагчийн ангиллын визийг дараахь гадаадын иргэнд олгоно.

“B1” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид;

“B1-1” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдэд;

“B2” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэнд;

“B2-1” ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“B3” ангиллын визийг гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэнд;

“B3-1” ангиллын визийг гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Хөдөлмөр эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“C1” ангиллын визийг барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C1-1” ангиллын визийг барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C2” ангиллын визийг шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C2-1” ангиллын визийг шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C3” ангиллын визийг геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C3-1” ангиллын визийг геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C4” ангиллын визийг санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C4-1” ангиллын визийг санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C5” ангиллын визийг соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C5-1” ангиллын визийг соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C6” ангиллын визийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C6-1” ангиллын визийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C7” ангиллын визийг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C7-1” ангиллын визийг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“C8” ангиллын визийг эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C8-1” ангиллын визийг эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“С9” ангиллын визийг хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“С9-1” ангиллын визийг хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

”C10” ангиллын визийг өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

“C11” ангиллын визийг тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэнд.

Суралцах зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“E1” ангиллын визийг ерөнхий боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд;

“E2” ангиллын визийг дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд;

“E2-1” ангиллын визийг дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“E3” ангиллын визийг монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд;

“E4” ангиллын визийг төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэнд;

“E5” ангиллын визийг инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэнд;

“E5-1” ангиллын визийг инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Гэр бүлийн зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“F1” ангиллын визийг Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэнд;

          Тайлбар: Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ Монгол Улсын, эсхүл гадаад улсын иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гадаадын иргэнийг ойлгоно.

“F1-1” ангиллын визийг Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдэд;

“F2” ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд;

“F2-1” ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“F3” ангиллын визийг Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд;

“F3-1” ангиллын визийг Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Цагаачлах зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“G” ангиллын визийг цагаачид;

“G-1” ангиллын визийг цагаачийн хамаарал бүхий этгээдэд.

Хувийн зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“H1” ангиллын визийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэнд;

“H1-1” ангиллын визийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

“H2” ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэнд;

“H2-1” ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээдэд;

“H3” ангиллын визийг хувийн бусад зорилгоор буюу энэ журмын 2.1-2.6, 2.7.1-2.7.4, 2.8, 2.9-д зааснаас бусад зорилгоор ирэх гадаадын иргэнд.

Шашны зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“J” ангиллын визийг шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд;

“J-1” ангиллын визийг шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

Түр ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

“K1” ангиллын визийг ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд;

“K2” ангиллын визийг жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэнд;

“K3” ангиллын визийг хил орчмын жуулчинд;

“K4” ангиллын визийг соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд;

“K5” ангиллын визийг импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэнд;

“K6” ангиллын визийг дамжин өнгөрөх гадаадын иргэнд;

“K7” ангиллын визийг Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэнд;

“K8” ангиллын визийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар  ирэх гадаадын иргэнд.

 

Гадаадын иргэн виз мэдүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

Паспорт;

Цээж зураг 3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь

Мэдүүлгийн хуудас татаж авах

Визийн зөвшөөрөл, урилга;

Визийн хураамж төлсөн баримт.