Буцах үнэмлэх
2022-11-17
БУЦАХ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ
Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд ЕКГ-аас "Монгол Улсруу буцах үнэмлэх"-ийг олгоно.
Буцах үнэмлэх мэдүүлэгч иргэн дараах материал бүрдүүлнэ:
- Иргэний цахим үнэмлэх
- Гадаад паспортын хуулбар
- Цээж зураг 2 хувь /3,5х4,5 см хэмжээтэй, цагаан артай/
- Өргөдөл маягт бөглөх
Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг.
Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.