images

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БОЛОН ХИЛИЙН ТӨМӨР ЗАМУУДЫН КОМИССЫН ЭЭЛЖИТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Мэдээ, мэдээлэл

2023-02-07

140

Сүүлийн жилүүдэд Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ эрс өсөн нэмэгдэж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хөрш төмөр замуудтайгаа хэлэлцэнэ. Ингэснээр экспортийн болон Монгол Улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм. 

Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ нь 2022 онд нарийн царигийн хоёрдогч замыг барьж ашиглалтад өгсөн бөгөөд Хятадын талтай тус замыг холбосноор хоногт импортын 6 галт тэрэг хүлээн авдаг байсан бол 8-10 хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Мөн өнгөрсөн онд Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын замын нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай тохирч, уг ажил   хэрэгжсэний үр дүнд Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудал техникийн хувьд шийдэгдсэн.

Сүхбаатар-Наушкийн хилийн гарцаар импортын болон дамжин өнгөрөх 10 галт тэрэг хүлээн авдаг байсан бол 14 хүртэл галт тэрэг хүлээн авах боломжийн талаар  хэлэлцэнэ.

Мэдээллийн эх сурвалж:

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid036rdVXDtb2UkgghYT2LMnANiS7sgxQXXaa2UsULHtDzUDQKUvwt96tddLGbCyefGQl&id=100063490006042&mibextid=Nif5oz