images

УЛААНБААТАР-ЭРЭЭН ХОТЫН ЧИГЛЭЛД МАРГААШНААС АВТОБУС ЯВЖ ЭХЭЛНЭ

Мэдээ, мэдээлэл

2023-02-09

161

"Улаанбаатар хот-Эрээн хот” чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахаар болжээ. Тус автобус 2022 оны 02 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн өдөр бүр явна.

Автобусны тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаас захиалах боломжтой.

Зорчигчид:

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах

2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу

3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Мэдэллийн эх сурвалж: http://www.shuud.mn/a/547174


тагууд: мэдээ