images

БНХАУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛСЭН ТОХИОЛДОЛД 10000 ЮАНИАР ТОРГОДОГ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2023-02-16

252

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ.

 

Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигч тээврийн боомтуудын үйл ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн сэргэж, зорчигчдын урсгал нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй улмаас ажилласан хугацааны цалингаа авч чадахгүй байх зэрэг тохиолдол гарч байна.

БНХАУ-ын нутаг дэвсгэрт гадаадын иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг аж.

Иймд иргэд та бүхэн БНХАУ-д зорчих хугацаандаа хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн худал мэдээлэлд хууртагдахгүй байхыг сэрэмжлүүлж байна гэжээ.

Мэдэллийн эх сурвалж: https://livetv.mn/p/289374


тагууд: мэдээ