"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГЫГ НЭГ ТЭРБУМ 200 САЯ АМ.ДОЛЛАР, ЖУУЛЧНЫ ТООГ 1.6 САЯД ХҮРГЭХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА"
Аялал жуулчлалын үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсыг олон улсад сурталчлах үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ удаагийн хуралдаанаар баталлаа.
Мөн “Монголд зочлох жил”-ийн бэлтгэл ажил, явцын танилцуулгыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульг виз олгох журамд оруулсан өөрчлөлтүүдийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, жуулчинхүлээн авахад боомтуудын бэлэн байдлыг хангах, нэвтрэх чадамжийг дээшлүүлэх танилцуулгыг Боомт хариусан сайд Х.Булгантуяа, аялал жуулчлалын цахим шилжилтийн талаар ЦХХХЯ-ын дэд сайд Ж.Эрэхмбаатар, Хил орчимын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай хэлэлцээрийн төслийн ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр, Монгол-Оросын тур операторуудын форумыг зохион байгуулсан үр дүнгийн талаар Монголын Ресторан, зоогийн газруудын холбооны тэргүүн М.Есөнмөнх нар дэлгэрэнгүй танилцууллаа
2023 онд “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоо 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй юм. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна.
ОХУ-аас авар жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolla” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт авваад байгаа талаар БОАЖ-ы сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нийслэгийн Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчин тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ.
Мэдээллийн эх сурвалж: https://www.24tsag.mn/a/213017