images

БНХАУ БҮЛЭГ ЖУУЛЧЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ 2 ДАХЬ БАГЦ УЛСУУДЫГ ЗАРЛАЛАА

Мэдээ, мэдээлэл

2023-03-13

242

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас бүлэг жуулчлалыг зохион байгуулах боломжтой хоёр дахь багц улсуудыг зарласан мэдэгдлийг 3 дугаар сарын 10-ны өдөр нийтлэв.

Уг мэдэгдэлд Азийн 11, Африкийн 7, Европын 11, Номхон далайн бүсийн 3, Өмнөд америкийн 3, нийт 40 улсыг нэрлэсэн ба эдгээр улсад бүлэг жуулчдыг аялуулахад чиглэсэн аялал жуулчлалын маршрутыг сэргээж, “онгоцны тийз + буудлын зардал” гэсэн моделиор зохион байгуулахыг аялал жуулчлалын агентлагууддаа зөвлөмж болгожээ.

Эдгээр 40 улсын тоонд Монгол Улс багтсан байна.


тагууд: мэдээ