БЭЭЖИН-МОСКВА ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ БҮРЭЛДЭХҮҮН АЯЛАЛДАА ГАРЧЭЭ
Орос, Хятадын нийслэлийг холбосон ачаа тээврийн анхны галт тэрэгний бүрэлдэхүүн Бээжин хотоос хөдөлжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад-Европ төслийн хүрээнд олон улсын төмөр замын тээвэрлэлтийг гүйцэтгэх 55 чингэлэг бүхий ачааны галт тэрэгний бүрэлдэхүүн Бээжин хотоос гуравдугаар сарын 17-ны өдөр хөдөлжээ. Энэ нь Бээжингээс шууд Москваг чиглэж буй анхны галт тэрэгний бүрэлдэхүүн юм.
Өмнө нь ачаа тээвэрлэлт төмөр замын өөр өртөөнүүдээр дамждаг байжээ. Энэ галт тэрэг машины сэлбэг, барилгын материал, ахуйн цахилгаан хэрэгсэл, бөс бараа, хувцас тээвэрлэн Москвад хүргэх аж. Өвөр Монголын Манжуур өртөөгөөр хил нэвтрэх галт тэрэг нийтдээ 9000 км замыг 18 өдрийн туршид туулах юм байна.
Харин буцахдаа Оросоос хүнсний бүтээгдэхүүн, үр тариа, тос түнүчлэн ашигт малтмал, мод тээвэрлэх аж. Сард доод тал нь дөрвөн бүрэлдэхүүн илгээхээр төлөвлөж байгаа бол 2023 оны сүүл гэхэд сар бүр хөдлөх бүрэлдэхүүний тоог 30 болгон нэмэхээр талууд төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Мэдээллийн эх сурвалж: https://livetv.mn/p/289866