БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих холбогдох журамд дараах өөрчлөлт оров. Үүнд:
• Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн виз олгох үйл ажиллагааг сэргээв.
• Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шууд нислэгээр зорчиж буй зорчигчид коронавируст халдварын ПСР шинжилгээнд хамрагдсан байх шаардлагыг цуцалж, коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний /хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана/ сөрөг хариугаар тус улсын хилийн агаарын боомтоор нэвтрэх боломжтой болов. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх шаардлага хэвээр байгаа болно. Цахим хуудас https://htdecl.chinaport.gov.cn
• 2017 оны 2 дугаар сараас эхлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн нээлттэй боомтоор нэвтэрч буй гадаадын 14-70 насны иргэдээс хурууны хээний мэдээлэл авах зохицуулалтын дагуу тус улс руу зорчиж буй гадаадын иргэдээс хилийн боомтод хурууны хээний мэдээлэл авч эхлэв. Тус улс руу зорчиж буй гадаадын иргэдээс хурууны хээний мэдээллийг хилийн боомтод зөвхөн нэг удаа авах юм.