images

ХЯТАДЫН ИМПОРТ, ЭКСПОРТЫН ГОЛЛОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ "КАНТОН ФАЙР" ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Мэдээ, мэдээлэл

2023-03-30

144

Хятадын импорт, экспортын голлох бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхий нийтэд дэлгэн үзүүлдэг "Кантон файр” үзэсгэлэн БНХАУ-ын Гуанжоу хотноо 133 дахь удаагаа болно. Энэ удаагийн үзэсгэлэн  гурван үе шаттай зохиогдох аж.

I үе шат: Дөрөвдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд

  • Цахилгаан бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг, тээврийн хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, машин механизм, техник хэрэгсэл, барилгын материал, химийн бүтээгдэхүүн, эрчим хүч

II үе шат: Дөрөвдүгээр сарын 23-27-ний өдрүүдэд

  • Өргөн хэрэглээний бараа, бэлэг дурсгал, гэр ахуйн чимэглэлийн зүйлс

III үе шат: Тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд

  • Нэхмэл эдлэл, гутал, хувцас, офис хэрэглэл, цүнх сав болон  амралт чөлөөт цагийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хоол хүнсний бараа, бүтээгдэхүүн дэлгэх аж.

“Кантор файр” үзэсгэлэн нь 1957 онд анх зохион байгуулагджээ. Энэхүү олон улсын худалдааны үзэсгэлэнд онлайнаар оролцох боломжтой юм байна.

Мэдээллийн эх сурвалж: https://gogo.mn/r/10w0w


тагууд: мэдээ