СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Монгол Улсын иргэд БНХАУ-д эмчилгээ, бизнес, амралтын зорилгоор БНХАУ-д түр зорчихдоо үүрэн холбооны дугаар шинээр авч байна. Нутаг буцахдаа дээрх өөрийн нэр дээр бүртгэл бүхий дугаарыг БНХАУ-ын иргэн найз, танилдаа нэр шилжүүлэхгүй өгч байгаа нь цахим залилан, бусад хууль бус зүйлст ашиглагдах магадлал өндөр байх тул өөрийн нэр дээр бүртгэл бүхий дугаарыг бусдад шилжүүлэхгүй байх, ашиглахгүй нөхцөлд үүрэн холбооны компанид буцаан хасалт хийлгэж байхад анхаарна уу.