СҮМБЭР – РАШААН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭВ
Сүмбэр-Рашаан боомт нь цар тахлын улмаас 3 жилийн хугацаанд хаалттай байсан бөгөөд “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Сүмбэр - Рашаан боомтыг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн боомтын үйл ажиллагааг сэргээв.
Боомтыг өглөө 08.00-17.00 цагийн хооронд нээн ажиллуулах бөгөөд 12.00-13.00 цагийн хооронд амралтын цагтай ажиллахаар тохиролцов.