images

Монгол  Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын ӨМӨЗО-д албан ёсны айлчлал хийж байна

Мэдээ, мэдээлэл

2023-08-23

809

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газрын урилгаар ӨМӨЗО-д хийх албан ёсны айлчлалаа 8 дугаар сарын 21-ний өдөр эхлүүллээ. Тус айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, мөн хилийн боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах асуудлаар тодорхой ахиц гаргахад чиглэв.  

Тус айлчлалын хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнляантай уулзах үеэр Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан боомтын сэргэлтийн талаар танилцуулж, хоёр улсын боомтын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар ярилцан зарим тохиролцоонд хүрлээ. Тэрбээр мөн ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинийг хүлээн авч уулзан хоёр улсын боомтын хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн түвшинд хилийн боомтуудын үйл ажиллагааг шуурхай зохицуулах талаар санал солилцов.  

Түүнчлэн Монгол Улсын Хилийн боомтын захиргааны дарга бөгөөд Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Б.Батхишиг ӨМӨЗО-ы Боомтын захиргааны дарга  Шан Жычян тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй хоёр улсын хилийн боомтын хамтын ажиллагааг уялдуулах асуудлаар ярилцлаа.

Энэ удаагийн айлчлал нь 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын Мандал, Ганцмод, Өлзий, Сэхээ, Эрээн боомтуудын автозам болон төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцана.

 

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар

 

 

 

 

 


тагууд: мэдээ