images

Гадаад иргэн БНХАУ-ын виз мэдүүлэх заавар (2024 оны 2-р сарын 15-нд шинэчлэгдсэн)

Мэдээ, мэдээлэл

2024-03-21

3680

2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас БНХАУ-д виз мэдүүлэх шаардлагуудыг шинэчилсэн бөгөөд виз мэдүүлэгч нь дараах алхмаар виз мэдүүлнэ: 

Алхам 1: Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг бэлдэх (үндсэн материал + бусад нэмэлт материал)

Алхам 2: https://cova.cs.mfa.gov.cn хаягаар нэвтэрч визний анкетыг онлайнаар бөглөх.

Алхам 3: Виз мэдүүлэгч иь материал хүлээн авах ажлын цагын дагуу өөрийн биеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж бүх материалаа өгч виз мэдүүлэх ба зааврийн дагуу визний хураамж төлнө.

Алхам 4: Визний хариу гарсны дараа Элчин сайдын яамнаас заасан хугацаанд ирж визний хариугаа авна.

Алхам бүрийн тодорхой шаардлага:

1. Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг бэлтгэх:

Виз мэдүүлэх материалыг дараах шаардлагын дагуу бэлтгэнэ үү.

  (1) Үндсэн материал

1. Паспортын эх хувь, хуулбар: Паспорт нь 6 сараас дээш хүчинтэй байх, 1-ээс доошгүй визний хоосон хуудастай байх; Паспортын нүүр хуудасны хуулбар болон 4 дэх хуудасны хуулбар 1 хувь.

2. Цээж зургийн цаасан ба цахим хувилбар: Заасан стандартын шаардлага хангасан ойрын хугацаанд эгц урдаас авхуулсан, өнгөт, малгай өмсөөгүй цээж зураг 1 хувь,  мөн тухайн зургийг CD-н дээр буулгасан байх шаардлагатай.

3. Хууль ёсны зорчих зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл (гуравдагч улсын иргэнд хамаарна): Хэрэв та Монгол Улсын иргэншилтэй биш бол Монгол Улсад хууль ёсны зорчих зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, ажиллах, суралцах хүчин төгөлдөр нотлох баримт, хүчинтэй виз эсхүл хуулбарыг.

4. Хуучин БНХАУ-ын гадаад паспортын эх хувь эсвэл БНХАУ-ын визний эх хувь (БНХАУ-ын иргэншилтэй байсан, дараа нь гадаадын иргэншилтэй болсон хүмүүст хамаарна): Хэрэв та анх удаа БНХАУ-ын виз мэдүүлж байгаа бол хуучин БНХАУ-ын паспортын эх хувь, хуулбарыг өгөх шаардлагатай. (паспортын нүүр хуудас хуудас); Хэрэв өмнө нь БНХАУ-ын виз авч байсан бол Гадаадын шинэ паспортaap БНХАУ-ын виз мэдүүлэхдээ гадаад паспортын эх хувь, өмнө нь авсан БНХАУ-ын визний хуулбарыг (шинэ паспорт дээр бичигдсэн нэр нь хуучин паспорт дээрх нэртэй зөрүүтэй бол, холбогдох албан ёсны өөрчлөлтийг бүртгэсэн баримт бичгийг хавсаргана уу) өгөх шаардлагатай.

5. Элчин сайдын яамнаас шаардсан бусад нэмэлт материалууд (Тухайн үед ЭСЯ-ны ажилтны шаардлагын дагуу нэмэлт материал бүрдүүлж өгөх).

 (2) Бусад нэмэлт материал

Визийн ангиллаас хамаарч холбогдох материалыг бүрдүүлнэ үү. 

Визийн ангилал

Виз мэдүүлэгчийн хамрах хүрээ Шаардах материал
Z виз БНХАУ-д ажиллах Хүчин төгөлдөр “Гадаадын иргэн БНХАУ-д ажиллах зөвшөөрлийн мэдэгдэл”, эсхүл “Гадаад иргэний ажиллах зөвшөөрөл”-ийн эх хувь гэх мэт.

 

L виз

 

 

БНХАУ руу аялах

Хоёр талын нислэгийн тийз, зочид буудлын захиалгын хуудас(хүсэлт гаргагчийн нэр гэх мэт мэдээллийг агуулсан байх),эсвэл Хятад дахь байгууллага(аялалын агентлаг гэх мэт) эсвэл хувь хүний илгээсэн урилга баримт бичиг(уригчийн иргэний үнэмлэхний нүүр болон ар талын хуулбарыг хавсаргах)

M виз

F виз
БНХАУ-д бизнес, худалдаа, шинжлэх ухаан, технологи зэрэг чиглэлийн үйл ажиллагаанд оролцох БНХАУ дахь худалдааны түнш, эсхүл холбогдох байгууллагын гаргасан урилга
S1 виз Ажлын виз (Z виз), урт хугацааны суралцах визтэй (X1 виз) иргэний эхнэр нөхөр, эцэг эх, 18-аас доош насны хүүхэд, эхнэр/нөхрийн эцэг эх нь хамт амьдрах болон бусад хувийн зорилгоор БНХАУ-д зорчих иргэд.

1. БНХАУ-д ажиллаж, сурч буй гадаадын иргэдийн гаргасан урилга;

2. Уригчийн паспорт болон оршин суух зөвшөөрлийн хуулбар.

3. Виз мэдүүлэгч болон уригч нарын хоорондын холбоо хамаарлыг тодорхойлсон   /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн тодорхойлолт гэх мэт/ баримт бичгийн эх хувь болон хуулбар .

БНХАУ-д ажиллах, суралцах гэж байгаа гадаадын иргэнтэй хамт виз мэдүүлэх тохиолдолд:

1. Ажлын виз болон урт хугацааны суралцах виз мэдүүлэгчийн визний бүх материалын хуулбар

2. Виз мэдүүлэгчийн болон ажлын виз, урт хугацааны суралцах виз хүсэгчийн хоорондын холбоо хамаарлыг нотлох баримт бичгийн эх хувь болон хуулбар (гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн тодорхойлолт гэх мэт)

3. Холбогдох байгууллагын гаргасан тайлбар.

*Хэрэв бусад хувийн зорилгоор БНХАУ-д зорчих тохиолдолд, холбогдох шаардлагын дагуу зохих баримт бичгийг гаргаж өгөх.

S2 виз

180 хоногоос доош хугацаанд БНХАУ-д ажиллаж, сурч буй гадаадын иргэдэд айлчлах гэр бүлийн гишүүн

.

*Гэр бүлийн гишүүнд: Эхнэр нөхөр, эцэг эх, эхнэр нөхрийн эцэг эх, хүү/охин, хүү/охины эхнэр нөхөр, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ нар хамаарна.

1. БНХАУ-д ажиллаж, сурч буй гадаадын иргэдийн гаргасан урилга;

2. Уригчийн паспорт болон оршин суух зөвшөөрлийн хуулбар.

3. Виз мэдүүлэгч болон уригч нарын хоорондын холбоо хамаарлыг тодорхойлсон   /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн тодорхойлолт гэх мэт/ баримт бичгийн хуулбар.

*Хэрэв насанд хүрсэн хүү, охин болон түүний эхнэр, нөхөр (S2) виз мэдүүлэх тохиолдолд, дээрх материалаас гадна Консулын албан тушаалтны шаардсанаар зохих тайлбарыг гаргаж өгөх. 

*Хэрэв бусад хувийн зорилгоор БНХАУ-д зорчих тохиолдолд, холбогдох шаардлагын дагуу зохих баримт бичгийг гаргаж өгөх. 
Q1 виз Хилээр орж оршин суух зөвшөөрөл хүсэх (180 хоногоос дээш ) БНХАУ-ын иргэний гадаад улсын иргэншилтэй гэр бүлийн гишүүн болон БНХАУ-д байнга оршин суух карттай гадаад иргэний гадаад улсын иргэншилтэй гэр бүлийн гишүүн.

*Гэр бүлийн гишүүнд: Эхнэр нөхөр, эцэг эх, эхнэр нөхрийн эцэг эх, хүү/охин, хүү/охины эхнэр нөхөр, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ нар хамаарна.

1.БНХАУ-д амьдарч буй Хятад иргэн, эсхүл БНХАУ-д байнга оршин суух карттай гадаад иргэний гаргасан урилга;

2.Уригчийн баримт бичиг /Хятадын иргэний үнэмлэх (нүүр болон ар тал)/, эсхүл гадаад иргэний паспорт болон БНХАУ-д байнга оршин суух картын хуулбар(нүүр болон ар тал).

3.Виз мэдүүлэгч болон уригч нарын хоорондын гэр бүлийн гишүүдийн холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичиг /гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, төрөл садан болохыг гэрчилсэн тодорхойлолт гэх мэт/-ийн эх хувь болон хуулбар.
Q2 виз 180 хоногоос доош хугацаанд БНХАУ-д   төрөл садандаа зочлох Хятад иргэний болон БНХАУ-д байнга оршин суух карттай гадаад иргэний гэр бүлийн гишүүн. 1. БНХАУ-д оршин суудаг БНХАУ-ын иргэн болон БНХАУ-д байнга оршин суух карттай гадаадын иргэний гарын үсэг бүхий урилга (урилгад холбоо хамаарлыг заавал тусгасан байх);
2. Уригчийн БНХАУ-ын иргэний үнэмлэхний хуулбар (нүүр болон ар тал), гадаад иргэний паспортын нүүр хуудас болон БНХАУ-ын байнга оршин суух картын хуулбар (нүүр болон ар тал).
X1 виз БНХАУ-д урт хугацаагаар суралцах оюутнууд (180 хоногоос дээш хугацаагаар суралцах )

 

 

 

1. Их дээд сургуулийн оюутан нь "БНХАУ-д суралцахад виз мэдүүлэх маягт"-ын хуулбар (JW201 эсвэл JW202 маягт)

Ерөнхий боловсролын сурагч нар нь 《基础教育阶段教育机构接受外国来华学习人员确认表》буюу "БНХАУ-д суралцаж буй гадаад сурагчдыг боловсролын байгууллагын суурь боловсролын шатанд элсүүлэхийг баталгаажуулах хуудас"-ын  хуулбар

2. Сургуулийн урилга хуулбар (录取通知书)
X2 виз БНХАУ-д богино хугацаагаар суралцах оюутнууд (180 хоногоос доош хугацаагаар суралцах ) Сургуулийн урилга хуулбар (录取通知书)
R виз Өндөр түвшний мэргэшсэн боловсон хүчин

“Гадаадын өндөр түвшний мэдлэгтэй боловсон хүчинд олгосон баталгаажуулах бичиг”

*Эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй хүүхэд нь  S2 виз мэдүүлэхэд гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ гэх мэт холбоо хамаарлыг тодорхойлсон баримт бичгийг бүрдүүлж өгөх.

 

 

2. Визний анкетыг онлайнаар бөглөх

Визний анкетыг https://cova.cs.mfa.gov.cn хаягаар нэвтэрч бөглөнө. Онлайн маягтыг зөвхөн Англи эсвэл Хятад хэлээр бөглөнө (бусад хэлээр бөглөж болохгүй). Маягтыг онлайнаар бөглөхдөө холбогдох мэдээллийг тус бүрээр нь бүрэн бөгөөд үнэн зөв бөглөж, зургаа оруулсан байх. Өргөдлийн маягт дахь гол мэдээллийг зориудаар нуун дарагдуулсан, зохиосон, хувийн бус зураг байршуулсан нь материал хяналтын явцад тогтоогдсон тохиолдолд, виз олгохоос татгалзах зэрэг олон үр дагаварт хүргэх боломжтой. Визний өргөдлийн маягтыг хавсралт дахь загвар маягтаас харна уу.

Виз мэдүүлэгч нь онлайн маягтыг бөглөсны дараа баталгаажуулах хуудас болон өргөдлийн маягтыг (бүрэн маягт) хэвлэж, баталгаажуулах хуудас болон маягтын 9-р зүйлд гарын үсэг зурна.

3. Виз мэдүүлэгч иь материал хүлээн авах ажлын цагын дагуу өөрийн биеэр Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж бүх материалаа өгч виз мэдүүлэх ба зааврийн дагуу визний хураамж төлнө.

4. Визний хариу гарсны дараа виз мэдүүлэгчид заасан хугацаанд Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж хариугаа авна.

Анхаарах зүйлс

1. Та өөрийн эрүүл мэндийн төлөө ирж виз мэдүүлэхдээ амны хаалт зүүнэ үү, маск зүүгээгүй бол зааланд орох боломжгүй болно.

2. Визний хариу гарсны дараа виз мэдүүлэгчид заасан хугацаанд Элчин сайдын яамны Консулын хэлтэст ирж хариугаа авна.Урьдчилан холбогдохгүйгээр ЭСЯ-нд ирэхгүй байхыг анхаарна уу.

3.Дипломат паспорт эзэмшигч мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдоно уу. 

   Консулын баримт бичгийн цахим шуудан:  [email protected]

   Консулын баримт бичгийн лавлах утас:70100110.  

   Консулын баримт бичгийн лавлах утас: Даваа-Баасан гарагуудад 09:30-12:00, 15:00-18:00. 

Хавсралт: Виз мэдүүлгийн маягт (visa application sample).pdf

 

附件:

中华人民共和国驻蒙古国大使馆 版权所有
地址:C.P.O.BOX672 ZALUUCHUUDYN URGUN CHULUU 5,
            ULAANBAATAR, MONGOLIA
http://mn.china-embassy.gov.cn/

领事咨询:00976-70100110
领事保护:00976-99112578
电子邮箱:[email protected]


тагууд: мэдээ