БНХАУ-ын иргэд K2, K4, K6 ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой боллоо.
Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг Монголд зочлох жил“ болгон зарласантай холбогдуулан Монгол улсын цахим виз олгох 101 орны иргэдэд “ K2”- аялал жуулчлалын,” K4”-спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох ангиллыг 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангилалын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болсон.
Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв,бүрэн гүйцэт бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянагдаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм.
Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар