“Шинэ залуу боловсон хүчин -Эх орны хөгжилд” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа
Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консулын газраас Өвөр Монгол дахь Монгол Оюутны холбоотой хамтран оюутнуудын дунд “Шинэ залуу боловсон хүчин -Эх орны хөгжилд” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил оюутан залуусыг хүлээн авч уулзан шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг гардуулж талархал илэрхийлэн нийт оюутнуудад эрдэм, мэдлэгийн их үйлсэд нь амжилт хүслээ.
Тэргүүн байр: Уламбаяр Болоршагай
Өвөр Монголын Багшийн Их Сургууль 1-р курсын оюутан
Дэд байр: Оюунсайханы Анужин
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль 2-р курсын оюутан
Гутгаар байр: Батжаргалын Номин
Өвөр Монголын Багшийн Их Сургууль 1-р курсын оюутан