БНХАУ НҮҮРС, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ТӨВ БУГАТ ХОТОД ХӨЛ ХОРИО ТОГТООВ
ӨМӨЗО-ы Бугат хотод COVID-19-ийн халдварын хоёр тохиолдол батлагдсаны улмаас долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоолоо.
2.7 сая гаруй хүн амтай Бугат хот нь БНХАУ-ын нүүрс олборлолтын хоёр дахь төв төдийгүй газрын ховор элементийн үйлдвэрлэлийн гол зангилаа юм. Мөн тус хотод дэлхий дээрх газрын ховор элементийн хамгийн том орд байдаг аж.
ӨМӨЗО өнгөрсөн онд БНХАУ-ын нүүрсний гарцын дөрвөний нэгийг бүрдүүлсэн байна. Тиймээс олборлолтоо тасалдуулахгүй байх нь эрчим хүчний хямрал үүсэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой аж.
Мэдээллийн эх сурвалж: https://bloombergtv.mn/