СЭХЭЭ-ШИВЭЭХҮРЭН БООМТЫН ХООРОНД АВТОМАТ ЖОЛООДЛОГОТОЙ ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙНЭ
Өвөрмонголын Алшаа аймгийн Сэхээ боомтын эрчим хүчний гаалийн хяналтын бүсэд "AGV" буюу жолоочгүй машин ашиглалтад орохоор бэлтгэл хийж байгаа аж. Тодруулбал, уг тээврийн хэрэгсэл нь мэдээллийн зааварчилгааны дагуу замын соронзон хадаасны удирдлагын дагуу нүүрс тээвэрлэх ажиллагааг амжилттай дуусгасан байна. Ингэснээр Сэхээ боомт нь "AGV" жолоочгүй хил дамнасан тээврийн Хятадын анхны шинэ загварыг нээж буй хэрэг юм. "AGV" жолоочгүй хил дамнасан тээвэрлэлт нь тээврийн хэрэгсэл, зам, мэдээллийн төв гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Тээврийн хэрэгсэл нь мэдээллийн төвөөс дамжуулсан зааврын дагуу замын соронзон хадаасны удирдлага дор нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Жолоочгүй машин зааварчилгааг хүлээн авсны дараа Монгол Улсын хилээр нэвтэрч, зориулалтын чингэлэг ачих газраас ачаагаа тээвэрлээд маршрутын дагуу Хаотонгийн гаалийн хяналтын хэсэгт буцаж ачаагаа буулгах үүрэгтэй юм. Тус тээврийн хэрэгслийн ачааны даац нь 70 тонн, нэг удаад 2 чингэлэг тээвэрлэдэг бөгөөд цэвэр даац нь 64.4 тонн юм. Бензин-цахилгааны хос хөдөлгүүртэй, хүнд даацын үед 18 км/цаг, ачаагүй үед 25 км/цагийн хурдтай. Хаотон компани энэ онд 24 машиныг ашиглалтад оруулж, жилийн тээвэрлэлтийн хүчин чадлыг 10 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
Мэдээллийн эх сурвалж: https://eguur.mn/325231/