images

2022.06.01-ЭЭС МОНГОЛ-ХЯТАДЫН АГААРЫН ХИЛ НЭЭГДЭНЭ

Мэдээ, мэдээлэл

2022-05-26

194

Цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс  Монгол-Хятадын хоорондын олон улсын нислэг зогсож, агаарын хил хаагдсан. Тэгвэл Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцааг нээх, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст 26 сарын дараа буюу ирэх зургаадугаар сарын 1-ээс хоёр улсын агаарын хил нээгдэхээр боллоо. 

Эхний ээлжинд хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт 1 удаа нислэг үйлдэх боломжтой ба Хятадын талаас Air China компанид зөвшөөрөл олгох аж. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд 2 долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтой болох юм байна.

Тодруулбал, Гуанжоу, Хөх хот зэрэг улс руу зорчих боломжтой болж байгаа ба МИАТ ТӨХК-ийг Улаанбаатар-Гуанжоу, Аэромонголиа ХХК-ийг Улаанбаатар-Хөххот чиглэлд, Хүннү Эйр ХХК-ийг Хайлаар, Манжуур чиглэлд сард 1 удаа нислэг үйлдэх боломжит нөхцлийг бүрдүүлсэн байна.

Засгийн газрын өнөөдрийн хурлаар дээрх асуудалтай холбогдуулан, ирэх есдүгээр сард багтаан БНХАУ-д суралцдаг оюутнуудаа хил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд, БШУ-ны сайд нарт үүрэг болгожээ.

Мэдээллийн эх сурвалж: https://tsahiur.mn/n/s/8771


тагууд: мэдээ