images

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТООР AGV БУЮУ СОРОНЗОН ЗАМ, АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ ТЭЭВЭРЛЭГЧЭЭР НҮҮРС ЗӨӨНӨ

Мэдээ, мэдээлэл

2022-06-24

225

Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй. Улмаар өнөөдөр AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна. Ийнхүү автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтжээ. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгах юм байна. 

Иймд ирэх Даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар хэлэлцээ хийж байгаа аж.

Нэг AGV нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай юм байна. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.

Мэдээллийн эх сурвалж: http://eagle.mn/r/103375


тагууд: мэдээ