images

НҮҮРС ЭКСПОРТ 73 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-08-24

187

Төсвийн тодотголоор энэ жил 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 73%-ийн гүйцэтгэлтэй буюу 13.2 сая тонныг 8-р сарын 22-ний өдрийн байдлаар экспортлоод байна. Сүүлийн гурван сар Боомтын сэргэлт бодлогын хэрэгжилтээр нүүрсний экспорт сэргэж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилбэл төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой байна. Шинэ сэргэлтийн бодлогод тусгаснаар Монгол Улс 2024 онд нүүрс экспортыг 50 сая.тонн хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжих нүүрс ачиж буулгах терминал, AGV автомат ачилт зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь өндөр ач холбогдолтой юм.

Мэдээллийн эх сурвалж: https://zogii.mn/post/7559433


тагууд: мэдээ