images

З.МЭНДСАЙХАН: 16 ААН-ИЙН 9,538 ТОНН МАХЫГ ЭКСПОРТОД ГАРГАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ. ЦААШИД ХОРИГ ТАВИХГҮЙ

Мэдээ, мэдээлэл

2022-08-24

204

Засгийн газраас махны экспортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг ХХАА-н сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр "2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар тогтоолоор дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр түдгэлзүүлсэн байгаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор Мэргэжлийн хяналт болон холбогдох хуулийн байгууллагууд шалгалт хийж дууссан.

Шалгалтаар махны экспортын эрхтэй 11 ААН-ийн дулааны аргаар боловсруулсан 5,720 тонн мах, долоон ААН-ийн 3,817 тонн адууны мах буюу нийт 10 орчим мянган тонн махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзээд өнөөдрийн хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 16 ААН-ийн 9,537.6 тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид махны экспортод хориг тавихгүй.

Засгийн газар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг бүрэн дэмжиж ажиллана. Хамгийн гол нь экспортын бүтээгдэхүүнд эрүүл ахуйн стандартыг хангасан байх шаардлагыг тавина" гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2n9u


тагууд: мэдээ