images

БНХАУ: МОНГОЛ, ОРОСТОЙ БҮС НУТАГ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛНЭ

Мэдээ, мэдээлэл

2022-08-31

236

Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт мягмар гаригт цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Ма Жаөшү, ОХУ-ын талаас Гадаад хэргийн яамны Азийн I газрын захирал Георгий Зиновьев нар оролцсон юм.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр дэд сайд нарын түвшний уулзалтын үеэр талууд гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, төрийн тэргүүн нарын уулзалтаар бий болсон чухал ойголцлуудыг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн байна. Гурван улсын төрийн тэргүүн нар хамгийн сүүлд 2019 оны зургадугаар сард Киргизстаны нийслэл Бишкек хотноо уулзаж байв. 

Мөн дэд сайд нар Монгол-Орос- Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван улсыг холбосон хатуу болон зөөлөн дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх, дамжин өнгөрөх тээврийн нөхцөлийг сайжруулж, худалдааг хөнгөвчлөх асуудлаар санал солилцсон байна. Талууд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг 2016 оны зургадугаар сард баталж, хил орчмын бүс нутгуудын тээврийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тохиролцсон.

Тэгвэл Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд мэдээлснээр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаөшү уулзалтын үеэр гурван улсын улсын улс төр, эдийн засаг, худалдаа, олон улсын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өргөж, ахиц дэвшил гарсаар байгааг онцолсон юм. Мөн тэрээр БНХАУ цаашид гурван талт хамтын ажиллагааг бүс нутгийн зохицуулалт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлд улам бэхжүүлэхийг зорьж байгааг уламжилсан байна.

Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/wHaym/34589


тагууд: мэдээ