ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН НЭЭЛТ БОЛНО
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа ирэх долоо хоногийн сүүлээр зохион байгуулахаар болсныг эх сурвалж мэдээллээ. Уг чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2019 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байгаа юм.
Урдчилсан төлөвлөгөөгөөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах байсан ч бага зэрэг хойшилж, ийнхүү ирэх долоо хоногт нээх аж. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уур уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 20-50 сая тонн нүүрс тээвэрлэж, одоогийн авто замаар тээвэрлэж буй нүүрс тээврийн зардал 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах боломж бүрдэх тооцоог албаныхан хийсэн байдаг.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.
Энэхүү төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнууд оролцох аж.
Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/UK8N4/34630