Эрээн, Хөх хот чиглэлд галт тэргээр зорчиж буй иргэдийн паспортын штампыг галт тэргэнд нь дардаг боллоо.
Эрээн, Хөх хот чиглэлд галт тэргээр зорчиж буй иргэдийн паспортын штампыг Замын-Үүд боомт дээр галт тэргэнд нь дарж, цаг хугацаа хэмнэн, түргэн шуурхай үйлчилдэг болжээ.
Өмнө нь тус боомтоор хил гарч буй иргэдийн паспортыг хураан авч, хилийн шалган дээр штамп дараад буцаан өгдөг байсан. Энэ нь цаг хугацаа алдах зэргээр хүндрэл чирэгдэлтэй байсныг иргэд хэлж байна.