images

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ

Мэдээ, мэдээлэл

2022-09-09

198

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 313 километр төмөр замыг барьж байгуулснаар өнөөдөр нээхэд бэлэн болоод байна.

Уг төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн буюу хүнд даацын төмөр зам гэдгээрээ онцлогтой. Мөн уулзваргүй, 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай байна.

Хоёр өртөө, зургаан зөрлөг бүхий уг төмөр замаар жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэн, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх урьдчилсан тооцоололтой байгаа аж.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцоно.

Энэ оны төсвийн тодотголоор 18 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Үүнээс наймдугаар сарын 22-ны байдлаар 13.2 сая тонныг экспортолж, гүйцэтгэл 73.4 хувьтай байгааг салбарын яамнаас нь танилцуулж байв.

Мэдээллийн эх сурвалж: https://ikon.mn/n/2nvf


тагууд: мэдээ