Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид Ганцмод боомтод ажиллаа.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суух Ерөнхий консул Ш.Оргил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жинь тэргүүтэй ӨМӨЗО-ы удирдлагуудтай уулзалт хийв. Уулзалтаар автомат удирдлагатай чингэлэг тээвэр (AGV)-ийн терминалыг 24 цагийн ажиллагаатай болгох, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн хэрэгслийн тоо хэмжээг нэмэгдүүлж Монгол Улсын нүүрс экспортыг 43%-иар өсгөх боломжтой талаар санал солилцов.