“Алтан гадас” одон гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 134 дүгээр зарлигаар БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн Хавдрын эмнэлгийн харьяа Өвөрмонголын хавдрын эмнэлгийн Гадаад харилцааны дарга, доктор Бөхцэцэгийг “Алтан гадас” одонгоор шагналаа.
Шагналыг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил гардуулж, докторт чин сэтгэлийн халуун баяр хүргэв.
Доктор Бөхцэцэг нь Монгол, Хятадын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨХХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР