images

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТООР ӨДӨРТ 270 ГАРУЙ АВТОМАШИНААР НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-09-19

87

Шивээхүрэн-Сэхэ боомтоор БНХАУ руу өдөрт 270 гаруй автомашинаар нүүрс экспортолж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын зэрэглэлийн Шивээхүрэн боомт хагас жилийн хугацаанд хаагдаад байсан бол үйл ажиллагаагаа сэргээн эргэн нээгдсэн. Боомт нээгдсэнээс хойш нүүрс тээврийн жолооч нар автомашинаасаа буулгүйгээр зөвхөн чингэлэг солилцон байдлаар тээвэр хийж, өнгөрсөн тавдугаар сараас хойш хоёр сая тонн нүүрс гаргаад байна. Ковидын цар тахлын өмнөх хэвийн үйл ажиллагааны үед тус боомтоор өдөрт 700-900 автомашин нүүрс гарч байв.

Мэдээллийн эх сурвалж: http://eagle.mn/r/105716


тагууд: мэдээ